Friday, October 21, 2011

Пол Пирс намтар

"Үнэн" хочит Пол Энтони Пирс 1977 оны 10 дугаар сарын 13-нд Калипорни муж улсын Оклэнд хотод төржээ. 1998 оны драфтын эхний тойргийн 10 дахь сонголтоор Бостон Селтикс багт очсоноосоо хойш бүх улиралд гараанд гарж байгаа. Тэрээр 9 удаагийн бүх одод, 4 удаа бүх НБА-гийн багт нэрлэгдэж, 2008, 2010 онуудад Бостон Селтиксийг финалд үлдээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн. Улмаар 2008 онд финалын Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн. Мөн Бостон Селтикс багийн өмсгөлтэй 20,000–с дээш оноо авсан гуравхан тоглогчийн нэг (Нөгөө 2 тоглогч нь Ларри Бёрд, Жон Хавличек). Тэрээр Инглвүүд ахлах сургуулийн сагсан бөмбөгийн од байсан бөгөөд 1995 онд Макдональдсын бүх Америкийн наадамд ирээдүйн одод болох Кевин Гарнетт, Стефен Марбури, Винс Картер нартай хамт оролцож байжээ. Мөн тухайн жилийн цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээнд Картер түрүүлж байсан түүхтэй. Ахлах сургуулиа дүүргээд Канзасын их сургуульд эрүүгийн эрх зүйн ангид суралцаж байх хугацаандаа алдарт дасгалжуулагч Рой Виллиамсын удирдлага дор дунджаар 16 оноо авч, 6 самбараас бөмбөг авалт хийж байжээ. НБА-д ороод удалгүй довтолгоо болон самбараас бөмбөг авалт, хамгаалалтаараа лигийн шилдэг тоглогчдын нэг болж чадсан. 2002 онд зүүн бүсийн финалд Нью-Жерсигийн эсрэг 3 дах тоглолтын 4 дүгээр үед 19 оноо авч, гайхалтай эргэн ирэлтийг хийсэн. 2005-2006 оны улиралд лигийг оноо авалтаараа тэргүүлж, 2006 оны 2 сарын 4-нөөс 3 сарын 12 хүртэл 14 тоглолт дараалан 30-с дээш оноо авч, Селтикс багийн шинэ рекордыг тогтоосон.
2000 оны 9 сарын 25-нд нэгэн шөнийн клубт Пирс зодолдож буй хүмүүсийг салгахыг оролдож байгаад нүүр, хүзүү болон нуруундаа 11 удаа хутгалуулсан байна. Түүний багийн анд Тони Батти ахынхаа хамт ойролцоох эмнэлэгт хүргэж амийг нь аварч байжээ.

No comments:

Post a Comment