Friday, October 21, 2011

Пол Пирс намтар

"Үнэн" хочит Пол Энтони Пирс 1977 оны 10 дугаар сарын 13-нд Калипорни муж улсын Оклэнд хотод төржээ. 1998 оны драфтын эхний тойргийн 10 дахь сонголтоор Бостон Селтикс багт очсоноосоо хойш бүх улиралд гараанд гарж байгаа. Тэрээр 9 удаагийн бүх одод, 4 удаа бүх НБА-гийн багт нэрлэгдэж, 2008, 2010 онуудад Бостон Селтиксийг финалд үлдээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн. Улмаар 2008 онд финалын Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн. Мөн Бостон Селтикс багийн өмсгөлтэй 20,000–с дээш оноо авсан гуравхан тоглогчийн нэг (Нөгөө 2 тоглогч нь Ларри Бёрд, Жон Хавличек). Тэрээр Инглвүүд ахлах сургуулийн сагсан бөмбөгийн од байсан бөгөөд 1995 онд Макдональдсын бүх Америкийн наадамд ирээдүйн одод болох Кевин Гарнетт, Стефен Марбури, Винс Картер нартай хамт оролцож байжээ. Мөн тухайн жилийн цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээнд Картер түрүүлж байсан түүхтэй. Ахлах сургуулиа дүүргээд Канзасын их сургуульд эрүүгийн эрх зүйн ангид суралцаж байх хугацаандаа алдарт дасгалжуулагч Рой Виллиамсын удирдлага дор дунджаар 16 оноо авч, 6 самбараас бөмбөг авалт хийж байжээ. НБА-д ороод удалгүй довтолгоо болон самбараас бөмбөг авалт, хамгаалалтаараа лигийн шилдэг тоглогчдын нэг болж чадсан. 2002 онд зүүн бүсийн финалд Нью-Жерсигийн эсрэг 3 дах тоглолтын 4 дүгээр үед 19 оноо авч, гайхалтай эргэн ирэлтийг хийсэн. 2005-2006 оны улиралд лигийг оноо авалтаараа тэргүүлж, 2006 оны 2 сарын 4-нөөс 3 сарын 12 хүртэл 14 тоглолт дараалан 30-с дээш оноо авч, Селтикс багийн шинэ рекордыг тогтоосон.
2000 оны 9 сарын 25-нд нэгэн шөнийн клубт Пирс зодолдож буй хүмүүсийг салгахыг оролдож байгаад нүүр, хүзүү болон нуруундаа 11 удаа хутгалуулсан байна. Түүний багийн анд Тони Батти ахынхаа хамт ойролцоох эмнэлэгт хүргэж амийг нь аварч байжээ.

Saturday, September 10, 2011

Friday, September 9, 2011

Роуз, Рондо хоёрын хэн нь хурдан бэ?

Коби Брайантын Шагнал амжилтууд





  • 5 удаагийн НБА-гийн аварга: 2000, 2001, 2002, 2009, 2010
  • НБА-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2008
  • НБА-гийн шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2009,2010
  • 2 удаагийн онооны аварга: 2006, 2007
  • 13 удаагийн бүх одод: 1998, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011
  • Бүх оддын тоглолт бүрт гарааны тавд гарсан
  • 14 удаа дараалан шалгарсан (1999 онд сагсан бөмбөгчид ажил хаясан учир бүх оддын тоглолт болоогүй)
  • 4 удаагийн НБА-гийн бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2002, 2007, 2009, 2011
  • 1 удаагийн НБА-гийн бүх оддын тоглолтын слэм данкын аварга: 1997
  • 12 удаагийн НБА-гийн шилдэг багийн гишүүн:
  • Нэгдүгээр багт: 2002, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2011
  • Хоёрдугаар багт: 2000, 2001
  • Гуравдугаар багт: 1999, 2005
  • 10 удаагийн шилдэг хамгаалагч багийн гишүүн:
  • Нэгдүгээр багт: 2000, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2011
  • Хоёрдугаар багт: 2001, 2002
  • НБА-гийн шилдэг шинэ тоглогчдын хоёрдугаар багт: 1997
  • НБА-гийн Слэм Данкийн тэмцээний аварга: 1997
  • НБА-гийн улиралд дараах үзүүлэлтээр тэргүүлж байв:
  • оноо: 2003 (2,461), 2006 (2,832, 7th in NBA history), 2007 (2,430), 2008 (2,323)
  • нэг тоглолтын дундаж оноо: 2006 (35.4, 9th in NBA history), 2007 (31.6)
  • гүйцэтгэсэн шидэлт: 2006 (2,173), 2007 (1,757), 2008 (1,690)
  • амжилттай гүйцэтгэсэн шидэлт: 2003 (868), 2006 (978), 2007 (813)
  • гүйцэтгэсэн чөлөөт шидэлт: 2006 (819), 2007 (768)
  • амжилттай гүйцэтгэсэн чөлөөт шидэлт: 2006 (696), 2007 (667)

"NBA"-ын одоо цаг үеийн хамгийн өндөр 10 тоглогч